Бидний тухай
Танилцуулга:

Манай компани нь 2016 онд уул уурхай, барилга замын компаниудад өргөн ашиглагддаг хүнд даацын техник, тоног төхөөрөмжүүдийн хөдөлгүүр, хүч дамжуулах эд ангийн засвар үйлчилгээ, сэлбэг хэрэгсэл ханган нийлүүлэх чиглэлээр салбартаа тэргүүлэх мэргэшсэн хамт олонтойгоор байгуулагдсан.


Эрхэм Зорилго:

Бид аюулгүй ажиллагаа, бүтээгдэхүүн үйлчилгээний чанарыг эрхэмлэж, харилцагч байгууллагуудтай урт хугацааны тогтвортой харилцаатай хамтран ажиллахыг зорино


БИД ЮУ ХИЙДЭГ ВЭ ?

Дэлхийд алдартай, найдвартай ажиллагаа болон чанараараа Монголын хэрэглэгчидэд танигдсан Cummins, DEUTZ, VOLVO, Mercedes Benz зэрэг бүх төрлийн хөдөлгүүрүүд, хүч дамжуулах ангийн сэлбэг нийлүүлэлт, болон уул уурхай, барилга замын техникийн засвар үйлчилгээ, техник тоног төхөөрөмжийн автомат галын системийн угсралт ба засварын ажлыг мэргэжлийн өндөр түвшинд чанартай хийж гүйцэтгэж байна. Харилцагчийн хүсэлтийн дагуу уул уурхай, барилга замын техникийн засварын чиглэлээр зөвлөх үйлчилгээ болон сургалт зохион байгуулан ажиллаж байна.

БИД ХЭРХЭН ХИЙДЭГ ВЭ ?

Манай хамт олон эд анги, тоног төхөөрөмжийн сэлбэгийн худалдаа болон баталгаат засвар үйлчилгээг харилцагчийн хүсэлтийн дагуу мэргэжлийн өндөр түвшинд чанартай хийж гүйцэтгэхээс гадна бизнесийн үйл ажиллагаа, үйлчилгээний чанараа тогтмол сайжруулан ажиллаж байна.

МАНАЙ ХАМТ ОЛОН

Манай компани нь сэлбэг болон засварын хэлтэсээс бүрдэн үйл ажиллагаа явуулдаг бөгөөд засварын хэлтэс дараах бүрэлдэхүүнтэй ажиллаж байна.
2023 © promaint.mn